"ХАС ОЧИР СҮЛД" ХХК нь 2004 онд сургалт хөгжил, мэдээ мэдээлэл зөвлөгөө, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьсан. 2007 оны 5 сард Монгол Улсын Гэрээт Харуул Хамгаалалтын тухай хуулийн дагуу стандарт шаардлагыг хангасны улмаас Цагдаагийн Ерөнхий газраас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авснаар "Сүлдэт Бамбай” Гэрээт Харуул Хамгаалалтын байгууллагыг байгуулсан. Тухайн үед Санхүү аж ахуйн алба, Хүний нөөц, Сургалтын хөгжлийн алба зэрэг бүтэц зохион байгуулалттайгаар 5 объект, 2 машин, 20 гаруй хамгаалагч, 24 цагийн шуурхай албатайгаар уйл ажиллагаагаа эхлүүлж байв.
Манай компани нь одоогийн байдлаар 350 орчим ажиллагсадтайгаар нийт 280 гаруй албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүдэд дохиолол, хамгаалалт, хяналтын төрөл бүрийн үйлчилгээг найдвартай үзүүлж байна. Хоёр болон түүнээс дээш жил ажилласан туршлага бүхий чадварлаг болоВСОН хүчинтэйгээр иргэд аж ахуй нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг аливаа гэмт хэрэг, халдлагаас хамгаалах ажил уйлчилгээ, үйл ажиллагааг өнөөг хүртэл тасралтгүй явуулж байна. Бид Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан эрхзүйн баримт бичиг болох тогтоол, захирамж, журам, заавар, тушаал ба хууль ёсыг дээдлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үйлчлүүлэгчдийн эрх ашиг , хүсэл сонирхолыг хуулийн хүрээнд бүрэн хангах, нууцлалыг чанд сахих зарчмуудыг уйл ажиллагаандаа үндсэн удирдлага болон ажиллаж байна.
Урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэн, олон улсад үнэлэгдэх брендийг бий болгож, хүний болон Нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.
Бид тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бизне- сийнхээ чиглэл болгон салбар бүртээ тэргүүлэх байдлыг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэн улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.
ҮНЭНЧ ШУДРАГА ЗАРЧИМ Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдлэн, аливаад үнэнч шударга хандаж Хас Очир группийн ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгодог.
ӨӨРИЙМСӨГ ҮЗЭЛ Ажилдаа болон компанидаа чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг.
БАГИЙН СЭТГЭЛГЭЭ
Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо ур дунтэй хамтран ажилладаг.
БАМБАЙ. CYRAST
МЭРГЭШСЭН ӨНДӨР ЧАДАВХИ Мэргэжлийн өндөр ур чадвартай байж өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.
МАНЛАЙЛАЛ
Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусаддаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг улам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог.
САНАЛ САНААЧИЛГА
Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАРЧИМ Нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хеделмерийн аюулгүй байдлыг нэн туруунд ханган ажилладаг.